A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /”Аюултай хог хаягдлыг паспортжуулах журам”/ ЗГ-ын 2014 оны 169-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Аюултай хог хаягдлыг паспортжуулах журам"/ ЗГ-ын 2014 оны 169-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 238

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Аюултай хог хаягдлыг паспортжуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Аюултай хог хаягдлыг паспортжуулах журмыг тухайн нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд тайлбарлан танилцуулах, түүний хэрэгжилтэд байнга хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР