- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам”, "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуул

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 258
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам", "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам"/
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрсдэлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж, сангуудын хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газарт тайлагнаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
