- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт/
2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 311
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталж, 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг хуульд нийцүүлэн боловсруулж мөрдүүлэхийг Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зоригт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2008-03-05-ны 83 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Текст томруулах
A
A
A
