A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 9

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Цэргийн алба хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам"-ыг 1 дүгээр, "Цэргийн алба хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журам"-ыг 2 дугаар, "Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.(Энэ тогтоол болон 1-3 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 137 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД