- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 122
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан "Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах журам"-ын 1.2.2, 1.2.3, 1.2.5, 1.2.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.2.2. Цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэлх насны ахлах офицер;
1.2.3. Цэргийн бэлтгэл албанд байгаа 55 хүртэлх насны дунд офицер, ахлагч;
1.2.5. Цэргийн бэлтгэл албанд байгаа 19-50 насны байлдагч, түрүүч;
1.2.6. 18-50 насны цэргийн жинхэнэ албанд тэнцэх иргэд".
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
