- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008-241-р тогтоолоор хүчингүй болсон /

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2008-241-р тогтоолоор хүчингүй болсон /
2007 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
"Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны З дугаар сарын 7-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа жил бүр тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Туяад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА
Текст томруулах
A
A
A
