- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Угийн бичиг хөтлөх журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Угийн бичиг хөтлөх журам/
Дугаар 257
Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого"-ын 3.1.8, Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 10.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Угийн бичиг хөтлөх журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загварыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.
3. Угийн бичиг хөтлөх журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2009 оны төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт тус тус даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Угийн бичиг хөтлөх журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A