A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Тагнуулын байгууллагын албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам)

Төрийн албаны тухай хуулийн 28.2.3, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тагнуулын байгууллагын албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тагнуулын байгууллагын албан хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод зөвшөөрсүгэй.

3. Тагнуулын байгууллагын албан хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг Тагнуулын ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР