- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолд/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан "Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 5.1-ийн "...алба/Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх алба, ... гаалийн байгууллага/-ны" гэсний дараа "болон тагнуулын байгууллагын" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
