A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2018 оны 52-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 358

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.РАШ