A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ШУТех,цөм технологи)

Дугаар 359

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2–ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох, тодотгол хийх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаад үүрэг болгох нь:

а/ Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн 2011-2015 оны тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох арга хэмжээг 2008 онд багтаан авч хэрэгжүүлсүгэй;

б/ Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад 4 жил тутам энэхүү журмын дагуу тодотгол хийж, Засгийн газраар батлуулан хэрэгжилтийг нь зохион байгуулж байсугай.

3. Эрхлэх ажлынхаа хүрээнд шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг 2008 онд багтаан тодорхойлж, түүнд 4 жил тутам тодотгол хийж хэрэгжүүлэх арга хэмжээ авч байхыг сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд Н.БОЛОРМАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.2, 6.1.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийг тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 359 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН