- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ой зохион байгуулалт) ЗГ-ын 2013-3-22-ны 105-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ой зохион байгуулалт) ЗГ-ын 2013-3-22-ны 105-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 85
Ойн тухай хуулийн 7.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ой зохион байгуулалт хийх журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Ой зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагын хүчээр хийлгэж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
