- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015 оны 297-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015 оны 297-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 109
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн ёслолын журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. (Журмын 18.1-ийг ЗГ-ын 2012-4-25-ны 141-р тогтоолоор өөрчлөн найруулсан, ЗГ-ын 2012-8-25-ний 4-р тогтоолоор 191 , 192 -р зүйлийг нэмсэн)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "Ёслолын хэлтэс" гэснийг "Төрийн дипломат ёслолын газар" гэж өөрчилж, "Төрийн ёслолын журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Гадаад хэргийн сайд С.ОЮУН
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
