- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 176
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д "57. Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төв-БСШУЯ" гэж нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн олон улсын төвийн гишүүний 2008 оны татварыг тус байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
