A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 170

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 33-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох асуудлыг хянан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуягт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ