A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (төрийн сан,зээл тусламж) (энэ тогтоольыг 2012-01-18-ны 19-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

(энэ тогтоольыг 2012-01-18-ны 19-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (төрийн сан,зээл тусламж)

2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 177

Боловсролын тухай хуулийн 39.7, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам"-ыг 1 дүгээр, Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, "Монгол Улсын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг 3 дугаар, "Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг 4 дүгээр, "Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Дээрх журмуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 179 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйл, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоол, "Журам, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 195 дугаар тогтоолын 1-5 дугаар зүйл, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2002 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 207 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд Н.БОЛОРМАА