- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Шилдэг уран бүтээлч шалгаруулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 195
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Шилдэг уран бүтээлч шалгаруулах)
"Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Шилдэг уран бүтээлч шалгаруулах журмын дагуу олгох мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг 2009 оноос эхлэн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА
Текст томруулах
A
A
A
