A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2018 оны 11-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 194

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ