A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (...тамирчныг шагнах) Энэ тогтоолыг 2009-10-21-ний 326-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

2008 оны 6 дугаар сарын 11–ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ