- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (...нөөцийн бараа авах, хадгалах...)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 199
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (...нөөцийн бараа авах,хадгалах...)
Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.8, 13.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгийн нөөцөөс бараа, материал захиран зарцуулах, нөхөн бүрдүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Нөөцийн бараа, материалыг хүлээн авах, хадгалах, шинэчлэх, хэвийн хорогдол тооцох журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
