A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 178 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам"-д дор дурдсан агуулгатай 3@a1@b дугаар зүйл нэмсүгэй:

"3@a1@b. Хуралдаанаар улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, террорист халдлага, хүн, малын гоц халдварт өвчин гарсан; улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 13-16, 18-20, 22-25, 28-32 дугаар зүйлийг мөрдөхгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөлд Засгийн газрын гишүүний саналыг бичгээр буюу факсаар, эсхүл цахим хэлбэрээр авч болно.".

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР