- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (МУ-ыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулах..)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 61
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (МУ-ыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг байршуулах..)
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4.2, 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
