- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 49
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Батлан хамгаалахын сайд Л.БОЛД
Текст томруулах
A
A
A
