- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Алтанбулаг ХЧБ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Алтанбулаг ХЧБ)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, оршин суух журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
