- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (гаалийн болон бусад татвар төлөх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар 89
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (гаалийн болон бусад татвар төлөх)
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гаалийн болон бусад татвар төлөх баталгаа гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
