- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ахмад дайчинд олгох тусламж..) Энэ тогтоолыг 2009-07-14-ний өдрийн 212-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ахмад дайчинд олгох тусламж..) Энэ тогтоолыг 2009-07-14-ний өдрийн 212-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2, "Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламжийн хэмжээг 35.0 (гучин таван) сая төгрөг байхаар тогтоосугай.
2. "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
3. Дээрх журмын дагуу хүсэлт гаргасан ахмад дайчныг орон сууцаар хангах, мөнгөн тусламж олгох арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц, эсхүл түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн тусламж олгоход шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
