- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Уул уурхай, дэд бүтцийн салбарт алданги тооцох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 287
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Уул уурхай, дэд бүтцийн салбарт алданги тооцох)
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Уул уурхай, дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал, зааварт холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Ц.Оюунбаатар)-т даалгасугай.
3. Энэ тогтоолыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
