A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ(Ойн сангийн гэрээ)

Ойн тухай хуулийн 4.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Ойн сангийн тодорхой хэсгийг энэхүү журмын дагуу нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх замаар ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах ажлын үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолыг гарахаас өмнө ойн санг гэрээгээр эзэмшиж байсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмын дагуу шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ