- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Тамирчны шагналын) ЗГ-ын 2013-2-2-ны 41-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Тамирчны шагналын)
ЗГ-ын 2013-2-2-ны 41-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 326
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам"-ыг 1 дүгээр, "Медаль хүртсэн тамирчныг шагнах мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 241 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Тэргүүн
шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА
Текст томруулах
A
A
A
