- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 11 дүгээр сарын 18-ны
Дугаар 344
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 280 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-д дор дурдсан агуулга бүхий "4.3.5", "4.3.6", "4.6" дахь заалт нэмсүгэй:
а/"4.3.5. төслийн багийн танилцуулга, ажлын туршлага;"
б/"4.3.6. албан бичиг, хүсэлт өргөдөл."
в/"4.6. Төслийн шалгаруулалтыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана."
2. Мөн журмын 4.1 дэх заалтыг "Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд уран бүтээлийн ямар төрөл, сэдвээр шалгаруулалт явуулахыг тодорхойлно." гэж, мөн журмын 4.2 дахь заалтыг "Шалгаруулалтыг жилд нэг удаа зохион байгуулна." гэж тус тус өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A