- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2017 оны 193 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2009 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 362
"Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хэрэгжилтийн тухай Үндэсний илтгэл бэлтгэх журмыг 1 дүгээр, илтгэл хариуцан боловсруулах байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Илтгэл бэлтгэхтэй холбогдуулан тухайн байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих, илтгэлийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлж байхыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.
3. Илтгэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Авлигатай тэмцэх газар (Ч.Сангарагчаа)-т зөвлөсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын нэгдэж орсон Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл бэлтгэх төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
