A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам) ЗГ-ын 2013-9-21-ний 322-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2013-9-21-ний 322-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Засгийн газрын агентлаг, сум, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмыг баталж мөрдүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын 17 дугаар зүйлд "дараа оны 4 дүгээр сарын 20-ны дотор" гэснийг "дараа оны 4 дүгээр сарын 1-ний дотор" гэж өөрчлөн, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР