- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ойн урамшуулал)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 59
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ойн урамшуулал)
Ойн тухай хуулийн 34.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын дагуу олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
Текст томруулах
A
A
A
