A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолоор баталсан "Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ын зарим зүйл, заалтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

а/2 дугаар зүйлд "... Байгалийн гамшигтай тэмцэх салбар" гэснийг "Аврах отряд (аврах салбар)" гэж өөрчлөх;

б/9 дүгээр зүйлд "...сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, аймаг, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн" гэснийг "сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн" гэж өөрчлөх;

в/12 дугаар зүйлийн "д" заалтад "...ажил гүйцэтгэх" гэсний дараа "байгаль орчныг нөхөн сэргээх" гэж нэмэх;

г/12 дугаар зүйлд "улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн зохион байгуулалттай бүтээн босголтын ажилд оролцох" гэсэн "е" заалт нэмэх;

д/13 дугаар зүйлд "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цэргийн албыг дүйцүүлэн хаах асуудлын зохион байгуулалт, явцад хяналт тавина." гэж нэмэх;

е/25 дугаар зүйлийн "а" заалтын "...2 дугаар сард..." гэснийг "1 дүгээр сарын эхний 10 хоногт" гэж өөрчлөх;

ж/27 дугаар зүйлийн "б" заалтын "...алба хаах хуудас..." гэснийг "...цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооцооны хуудас..." гэж өөрчлөх.

2. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний алба хаах хуудасны маягтыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

Хянасан:

Монгол Улсын Засгийн газрын

Хэрэг эрхлэх газрын дарга

Ө.ЭНХТҮВШИН