- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (энэ тогооолыг 2012-01-18-гы 19-р тогтоолоор хүчингүй болсон тооцсон)

(энэ тогооолыг 2012-01-18-гы 19-р тогтоолоор хүчингүй болсон тооцсон)
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 195
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1-5 дахь хэсэг 2008 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсон
6. Сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийн 20 хүртэл хувийг зээлээр суралцан төгсөөд хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан зарцуулж байхыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй
7. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
