A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 85

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (БО-ны мэдээллийн сан)

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам"-ыг 1 дүгээр, "Байгаль орчны мэдээллийн сангийн эх мэдээний дэлгэрэнгүй жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1996 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ