- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 86-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016-9-14-ний өдрийн 86-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 119
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай:
а) захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийг 2011 онд багтаан шинэчлэх;
4. Бүтэц, орон тооны хязгаартаа багтаан хууль зүйн асуудал хариуцсан нэгж буюу мэргэжилтэн ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасугай.
5. Энэхүү тогтоолоор баталсан журмыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын Их Хурлаас байгуулсан төрийн байгууллага, төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөсүгэй.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
