- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015 оны 502-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 502-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 286
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай./ЗГ-ын 2013-8-16-ны өдрийн 296, ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 294-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. Шинээр үйлдвэрлэсэн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг энэхүү жагсаалтад оруулах, жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг хасах тухай асуудлыг тухай бүр Засгийн газарт оруулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
