A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 26

Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /1991-204-т/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 1991 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан журмын 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:

"4. Засгийн газар эрэл, хайгуулын ажил явуулах хугацааг 5 хүртэл жилээр сунгахдаа дараахь нөхцөл, байдлыг харгалзан үзнэ:

а/гэрээлэгчийн гаргасан хүсэлт;

б/бүтээгдэхүүн хуваах гэрээний биелэлтийн явц;

в/гэрээт талбайд эрэл, хайгуулын ажил үргэлжлүүлэн явуулах шаардлага.".

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 1991 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан журмын гурав дугаар хавсралтад дор дурдсан агуулгатай дараахь нэмэлтийг тус тус оруулсугай:

2.1. "Гэрээлэгч нь жил бүр газрын түрээсийн төлбөр төлнө." гэсэн I дэх хэсэгт

"3@a1@b. Эрэл, хайгуулын ажлын хугацааг Засгийн газрын шийдвэрээр 5 хүртэл жил сунгасан үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох (үүнд олборлолтын талбайг оруулахгүй) 10.00" гэж;

2.2. "Захиргааны үйлчилгээний шимтгэл" гэсэн П дахь хэсэгт

"б@a1@b/Хайгуулын хугацааг Засгийн газрын шийдвэрээр сунгах 100000" гэж.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд бөгөөд Үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Д.НАСАНЖАРГАЛ