- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 338
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолоор хүчингүй болсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын виз олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
