A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 340

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2018-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-6-2-ны өдрийн 219-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 168 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ