- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (АМ эзэмшигчид нөхөх олговор олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 299
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (АМ эзэмшигчид нөхөх олговор олгох)
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Нөхөх олговрыг олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсвийн төсөлд тусган батлуулж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.
3. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасугай.
4. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллан явц, үр дүнгийн талаар тухай бүр Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
