- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (татвараас чөлөөлөгдөх ЖДҮ-ийн ТТ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (татвараас чөлөөлөгдөх ЖДҮ-ийн ТТ)
2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 316
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолыг хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2009 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
(Энэ тогтоолыг 2011-04-06-ны 100-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Текст томруулах
A
A
A
