A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 236

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хил,гаалийн хялбарчилсан шалгалт хийх...)

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6.1.6, 6.1.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хил, гаалийн хялбарчилсан шалгалт хийх, навигацын болон бусад үйлчилгээ үзүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зардлыг санхүүжүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД