A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (ЗГ-ын 2016 оны 103-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам"-ыг 1 дүгээр хавсралт, Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Орон нутгийн чанартай авто зам болон аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам, замын байгууламж, талбайгаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах цэгийн байрлал, төлбөрийн хэмжээг тогтоохдоо авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засагдарга нарт үүрэг болгосугай.

3. Авто замаас төлбөр авч байгаа бүх шийдвэрийг энэхүү тогтоол болон холбогдох хуульд нийцүүлэн шинэчлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга болон аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчдад даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 177 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.