A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Концсессын жагсаалтад)

2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Концессын зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 98 дахь заалтын "барих-өмчлөх-ашиглах" гэснийг "барих-ашиглах-шилжүүлэх" гэж, мөн жагсаалтын 101 дэх заалтын "барих-өмчлөх-ашиглах" гэснийг "барих-ашиглах-шилжүүлэх" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР