A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ, АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООГ БАТЛАХ ТУХАЙ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Үндэсний хорооны дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.(

Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор өөрчлөлт, Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 110, 111, 285 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг 14 байхаар тогтоосугай.(Энэ заалтад Засгийн газрын 2015 оны 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 285 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон. Мөн Засгийн газрын 2020 оны 80 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2020-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3. Жендэрийн үндэсний хороо, түүний Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Ерөнхий сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 225 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "Жендэрийн тэгш байдлын үндэсний хороонд" гэснийг "Жендэрийн үндэсний хороонд" гэж, "Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр тогтоолын 2,3,4 дүгээр зүйлийн "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр" гэснийг "Жендэрийн үндэсний хороо" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны тухай" Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаар тогтоол, "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтын 40 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР