- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 324
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2006 оны 160 дугаар тогтоолоор баталсан "Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам"-ын Дөрөвдүгээр бүлэгт дор дурдсан агуулга бүхий 21, 22 дахь заалт нэмсүгэй:
"21. Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд улирал бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хагас, бүтэн жилийн тайланг сайд, агентлагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, хагас жилийн тайланг 7 дугаар сарын 10-ны дотор, бүтэн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор хурлын тэмдэглэл, санал дүгнэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлнэ.
22. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн дүнг жилийн эцсийн дараа оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ."
2. Мөн журмын 12-ын "улирал бүр дүгнэж" гэсний дараа "хагас, бүтэн жилийн хэрэгжилтийг сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж" гэж, 15-ын "хяналтаас хасах санал боловсруулан" гэсний дараа "сайд, агентлагийн дарга, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн журмын 16-ын "г" заалтын "Засгийн газрын 2006 оны 51 дүгээр тогтоолоор баталсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын 5.9-д заасныг" гэснийг "Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан "Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам"-ын 5.11-д заасныг" гэж, 17-гийн "8 дугаар сарын 20-ны дотор" гэснийг "8 дугаар сарын 1-ний дотор" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
