A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 191 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 344

Татварын ерөнхий хуулийн 38.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Татварын улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагналын хөрөнгийг Татварын ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД