- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гаалийн улсын байцаагчид шагнал олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 345
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гаалийн улсын байцаагчид шагнал олгох)
Гаалийн тухай хуулийн 280.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Гаалийн улсын байцаагчид олгох ажлын үр дүнгийн шагналд шаардагдах хөрөнгийг Гаалийн ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
